CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Блокчэйнд суурилсан сүлжээнд 75 тэрбум юанийн гүйлгээ хийжээ

11-04-2019 14:16

БНХАУ-ын Ардын банкны блокчэйнд суурилсан худалдаа, санхүүгийн тавцанд 75 тэрбум орчим юанийн гүйлгээ, үйлчилгээ хийгдсэн байна. Гуандун мужийн Шэньжэнь хот дахь Ардын банкны салбарын төлөөлөгч энэ талаар мэдэгдэж буй.
Санхүү, худалдааны блокчэйн сүлжээг бий болгох төлөвлөгөөг одоогоос нэг жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд банк, санхүүгийн байгууллага, бизнес эрхлэгчид энэ сүлжээгээр олон төрлийн гүйлгээ, гуйвуулга, шилжүүлаг, санхүүжилт, татварын үйлчилгээг хийж байна.
Өнгөрсөн сарын сүүлчээр тус сүлжээний үйлчлүүлэгчдийн тоо Гуандун мужид гэхэд 28 банк, 1898 байгууллага болсон үзүүлэлттэй байгаа юм. Санхүүгийн үйлчилгээ, гүйцэтгэлийг найдвартай, шуурхай хийх энэхүү сүлжээ цаашид ч өргөжих төлөвтэй байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ