CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад хэлний “олимп” өндөрлөв

11-04-2019 12:01

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Хятад хэлний гүүр” хятад хэлний тэмцээн энэ сарын 1-нд хаалтаа хийлээ. 12 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээн Хятадын Жэнжөү хотноо болсон юм. Шийдвэрлэх шатанд 105 улс орноос ирсэн 120 гаруй оролцогч илтгэх чадвар, Хятадын соёл урлагийн талаарх мэдлэг, авьяас чадвар гэх мэт олон зүйлээр өрсөлдөж, шилдгээ тодруулжээ. Тодруулбал, ширүүн өрсөлдөөний эцэст Италиас оролцсон Жэн Янькэ аварга болж, түрүүлсэн байна.
 Дашрамд сонирхуулахад, “Хятад хэлний гүүр” хятад хэлний цуврал тэмцээн нь 2002 оноос өнөөг хүртэл жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг. Одоогийн байдлаар 150 гаруй улс болон бүс нутгаас 1.4 сая залуус энэ тэмцээнд оролцож байна. Хамрах хүрээ болон цар хүрээгээрээ өдгөө энэ тэмцээн хятад хэлний “олимп” гэгдэх болжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ