CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дэлхийн хотуудын өдрийг тэмдэглэв

11-04-2019 10:17

Аравдугаар сарын 31-н Дэлхийн хотуудын өдөр тохиолоо. Энэ өдрийг дэлхийн улс орнууд зургаа дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Хятадын Засгийн газрын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий ассемблейн 68 дугаар их хурлаар тус өдрийг “Дэлхийн хотуудын өдөр” болгох тогтоол 2013 онд гарчээ. Ийн тэр өдрөөс хойш энэ өдрийг тэмдэглэх болжээ.  Уг өдөр нь дэлхийн хотжилтын талаарх олон улсын хамтын нийгэмлэгийн сонирхлыг ихээхэн нэмэгдүүлж, хотжилтын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, дэлхийн хот суурин газрын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм. Дэлхийн хотуудын өдрийг энэ жилийн хувьд “Илүү сайн хот, илүү сайхан амьдрал” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хотод амьдардаг. 2050 он гэхэд хотын хүн ам хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Тиймээс хотжилт нь дэлхийн хамгийн их өөрчлөгдөж буй амьдралын хэв маяг, чиг хандлагын нэг болжээ. Хотжилт нь орон сууц, хүрээлэн буй орчин, цаг уурын өөрчлөлт, дэд бүтэц, суурь үйлчилгээ, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол, зохистой ажлын байр, аюулгүй байдал, байгалийн баялагтай холбоотой тогтвортой байдлын олон бэрхшээлийг бий болгож буй. Нөгөө талаар хотжилт ихээхэн боломжуудыг бий болгож чаддаг бөгөөд зөв төлөвлөж зохион байгуулсан тохиолдолд тогтвортой хөгжлийн үндэс болдог гэдгийг НҮБ онцолж буй юм.  

  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ