CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Шанхайд ажиллав

11-04-2019 12:18

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 2-3 өдрүүдэд Шанхай хотын ажил байдалтай танилцав. Энэ удаад тэрбээр намын 19-р их хурлын 4-р бүгд хурлын үзэл баримтлалаас гүнзгий суралцаж, тогтвортой урагшлах ажлын үндсэн хэмнэлийг баримтлахын зэрэгцээ хөгжил өөрчлөлтийн үйл явцыг түргэтгэх хэрэгтэйг онцоллоо. Эдийн засгийн орчин үеийн системийг бий болгож эрсдэлийг багасгах, ядуурлыг бууруулж бохирдлыг арилгах нь тэргүүн зорилт гэлээ. Хөх мөрний гурвалжин хойгийн интеграцчиллыг хөгжүүлж, гадаад дотоодын өрсөлдөөн сорилтыг шийдвэрлэхийг чармайж байгаа энэ үед орчин үеийн олон улсын том хотын засаглалын түвшнийг тасралтгүй сайжруулах нь чухал юм.
Мөн тэрбээр “Шанхай бол ХКН үүсэн байгуулагдсан газар. Шанхай хот хувьсгалт уламжлалын өв их сандаа түшиглэн коммунист хүмүүжил боловсролыг эрчимжүүлэх хэрэгтэй. Намын гишүүд болон кадрууд ХКН-ын түүхээс суралцаж, шинэ Дундад улс байгуулагдсанаас хойших өөрчлөлт нээлтийн аугаа туршлагыг санаж үүрэг хариуцлагаа өөрсдөө ухамсарлан, "ХОЁР ЗУУН"-ы хөгжлийн зорилтыг биелүүлэхийн төлөө чармайн ажиллах нь зүйтэй” гэв.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ