CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шинжяньд 5G сүлжээний үйлчилгээ нэвтэрлээ

11-01-2019 14:31

БНХАУ-ын Шинжянь Уйгарын өөртөө засах бүсэд харилцаа  холбооны “China Mobile” компани 5G сүлжээний үйлчилгээгээ албаны ёсоор хүргэж эхэллээ. Тус компанийн Шинжянь дахь салбар 5G үйлчилгээний багцуудыг хэрэглэгчдэдээ санал болгож буй бөгөөд хүмүүсийн хэрэглээнд тохирсон тусгай хөнгөлөлтүүдийг эдлүүлэх аж.
Дашрамд, “China Mobile” орон даяар 50 орчим хотод 40 мянга гаруй 5G сүлжээний суурин станцыг байгуулаад байгаа бөгөөд 24 тэрбум юань буюу 3.3 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг оруулахаар төлөвлөжээ.
Үүний сацуу алслагдсан муж, хотод шинэ үеийн харилцаа холбооны сүлжээг хүргэх, орон нутгийн иргэдийн шаардлага, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгохоо Өрөмч хотод болсон хэвлэлйн хурлын үеэр онцолжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ