CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын үүрэн телефоны компаниуд 5G багц гаргалаа

11-01-2019 10:26

 БНХАУ-ын үүрэн телефоны компаниуд 5G багцаа худалдаанд гаргалаа. Тодруулбал,10 сарын 31-нээс Хятадын “China mobile”, “China telecom”, “China unicom” компани тус тусын 5G багцуудыг албан ёсоор гаргав. Энэхүү 5G үндсэн багцийн хамгийн доод үнэ 128 юаниас эхлэх бөгөөд дээд үнэ 599 юань юм байна. Мөн 30GB-аас 300GB хүртэл хэмжээтэй гэнэ. “China mobile” компанийн удирдах зөвлөлийн дарга Жан Янжиэ “Манай компани 5G бүтээгдэхүүний сүлжээ байгуулах ажлыг эрчимжүүлж, энэ жил улс даяар 50 гаруй хотод 5G сүлжээг нэвтрүүлж, арилжааны үйлчилгээ үзүүлэхээр  төлөвлөж байна. Харин дараа жил улсын хэмжээний бүх хотуудад 5G үйлчилгээг нэвтрүүлнэ” хэмээн ярилаа.
Дашрамд дурдахад, 5G сүлжээ нь 4G-гээс 66 дахин хурдан бөгөөд ямар ч цагийн алдагдал, зөрөөгүйгээр бүгдийг хянах, удирдах боломжтой аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ