CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

8.7 сая оюутан их сургууль төгсөнө

11-01-2019 14:27

2020 оны байдлаар БНХАУ-ын их, дээд сургуулийг төгсөгчдийн тоо 8.74 саяд хүрнэ гэж тус улсын Боловсролын яамнаас мэдээлж байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулбал 400 мянгаар нэмэгдсэн тоо гэж мэдэгдэлд онцлов.
Их сургууль төгсөгчдөд ажлын байр олоход нь туслах, зуучлах үйлчилгээг сайжруулах, хөдөө орон нутагт энэ талаар бизнесийн байгууллага болон хот, мужийн захиргаатай хамтран ажиллах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж буй.
Үүний зэрэгцээ шинэ төгсөгчид өөрсдийн бизнесээ эхлүүлэх, судалгаа хийх нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн болон хуулийн дэмжлэг үзүүлэх механизмыг сайжруулах нь чухал байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ