CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цай үйлдвэрлэлийн салбарт 115 сая хүн ажиллаж байна

11-01-2019 14:29

 Цай үйлдвэрлэгч томоохон зах зээлийн нэг Хятад улсад 115 сая орчим хүн энэ салбарт ажиллаж байна. Тус улсын Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгч Пань Вэньбогийн онцолж буйгаар, цайны аж ахуй эрхлэгчдийн чамгүй хувь нь буюу 80 сая гаруй  нь хэдэн үеэрээ цай тариалж  ирсэн хүмүүс байдаг аж.
“Зам ба бүс” санаачилгын хүрээнд Хубэй мужид зохион байгуулсан цайны салбарын олон улсын форумын үеэр танилцуулсан тайланд энэ талаар өгүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд Хятадад цайны үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, тариалангийн нийт талбай болон жилд зах зээлд нийлүүлдэг бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж буй. Тухайлбал,  өнгөрсөн оны байдлаар 2.9 сая га талбайд цай тариалж, жилдээ 2.6 сая тонн бүтээгдэхүүнийг дотоодын болон гаднын зах зээлд нийлүүлжээ. Үүний дотроос  нийт бүтээгдэхүүний 10 орчим хувь буюу 1.6 тэрбум ам.долларын цайг экспортод гаргаж буй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ