CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Коморос охины хятад хэл сурсан түүх

11-01-2019 10:19

“Би өмнө нь ийм өндөр барилга, ийм өргөн зам хэзээ ч харж байгаагүй”. Энэ бол Ла Ишагийн Хятад ирээд төрсөн хамгийн анхны сэтгэгдэл. Энэ жил 17 настай тэрбээр Энэтхэгийн далайн арлын орон болох Комороос иржээ. 2016 онд Хятадын тусламжийн бус эмнэлгийн ажилтнууд түүний нагц эмээгийн нүдний өвчнийг анагаасан аж. Тэр цагаас эхлэн Ла Иша охин Хятад руу тэмүүлэх болсон байна. Иймээс тэрбээр орон нутгийн Күнзийн институтийн хятад хэлний ангид бүртгүүлж, хичээж сурахаар шийджээ.
Ийн энэ жилийн дөрөвдүгээр сард 12 дахь удаагийн “Хятад хэлний гүүр” олон улсын дунд сургуулийн сурагчдын дундах хятад хэлний тэмцээнд Коморос улсдаа түрүүлж, саяхан Хэнань мужийн Жэнжөу хотод хоёрдугаар шатны тэмцээнд оролцохоор ирсэн гэнэ. Ла Иша зохион байгуулагчдын зохион байгуулсан төрөл бүрийн сургалтын үйл ажиллагаанд оролцсоноос гадна үшүгийн техник, Хятадын уламжлалт анагаах ухааны сургалтад хамрагджээ. Мөн тэрбээр Хятадын маш олон уламжлалт соёлыг сонирхож байсан аж.
 Тэмцээний хоёрдугаар шатанд Ла Иша үзэгчдэд зориулан “Чиний амар амгалангийн төлөө” хятад дуу дуулжээ. Тэрбээр “Миний хүсэл мөрөөдөл бол Хятадад, тэр дундаа анагаах ухаанаар сурах явдал. Яг эмээг маань эмчилсэн хятад эмч нар шиг маш олон өвчтэй хүнд тусалмаар байна” хэмээн ярьжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ