CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Олон улсын импортын үзэсгэлэн эхлэхэд зургаа хоног үлдлээ

10-31-2019 09:37

Хятадын олон улсын импортын хоёр дахь үзэсгэлэн худалдаа Шанхай хотноо ирэх арваннэгдүгээр сарын 5-нд нээлтээ хийнэ. Тус арга хэмжээ тав хоног үргэлжилж, 10-нд хаалтаа хийх бөгөөд Хятадын төр засгийн удирдлагууд ихээхэн анхаарал хандуулж буй аж. Тухайлбал, үйл ажиллагааг нээж Ши Жиньпин дарга үг хэлэхээс гадна энэ үеэр холбогдох улс орны төрийн тэргүүн, засгийн газрын удирдагчидтай уулзах юм. Мөн тэдэнд зориулан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар 170 гаруй улс орон, бүс нутгийн улс төр, бизнесийн салбарын зүтгэлтэн, олон улсын байгууллагын төлөөлөгчид энэ арга хэмжээнд оролцохоо мэдэгдээд байгаа гэнэ. Хятад Олон улсын импортын үзэсгэлэн худалдааг өнгөрсөн оноос зохион байгуулж эхэлжээ. Доорх зураг бол тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулах Үндэсний үзэсгэлэнгийн төв юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ