CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хүүхдийн эрхийг зөрчсөн 37 мянган хүнийг шийтгэв

10-31-2019 15:27

Энэ оны эхний гурван улирлын байдлаар БНХАУ даяар хүүхдийн эрх зөрчсөн 37 мянган этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ.
Тус улсын Прокурорын ерөнхий газраас мэдээлж буйгаар, насанд хүрээгүйчүүдийн ашиг сонирхлыг үл тоосон, эрхийг нь ямар нэгэн байдлаар зөрчсөн 43 мянган тохиолдлыг хуулийн байгууллага авч хэлэлцэж, 37 мянган тохиолдолд захиргааны болон эрүүгийн шийтгэл ногдуулсан аж.
Хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоо сайжруулж, насанд хүрээгүйчүүдэд оюун санаа, бие махбодь, бэлгийн хүчирхийлэл, дарамт үзүүлсэн этгээдүүдийн талаарх мэдээллийг нэгдсэн баазад оруулж хяналт тавих нь чухал гэдгийг хууль сахиулагчид онцолж буй. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр