CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хүргэлтийн үйлчилгээний шинэ боломж

10-31-2019 15:35

БНХАУ-ын хэмжээнд эрчимтэй хөгжиж буй шуурхайг хүргэлтийн үйлчилгээнд ажилладаг олон залууд боломж олгохын тулд тэдний ур чадвар, мэргэжлийн түвшинг ангилан тогтоосон системийг бий болгож байна.
Бээжин хотын шуурхай хүргэлтийн ажилтан, ажилчид одоо ур чадвар, туршлага, чадвараасаа хамааран техник ажилчин, инженерийн туслах, инженер, ахлах инженер, ерөнхий инженер гэсэн таван шатлалд ангилагдах бөгөөд цаашид карьераа ахиулах зэрэг олон боломжийг эдлэх боломжтой болж байгааг “Бээжин Дэйли” сонин онцолжээ.
Статистикаас харвал, Хятад даяар өдөр тутам 140 сая орчим илгээмжийг шуурхай хүргэдэг бөгөөд энэ нь ажилгүйдлийн түвшинг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсар байгаа юм. Шинээр гарч буй энэ салбарыг дэмжих, залууст боломж олгохын тулд ийн мэргэжлийн шатлалыг гаргаж буйгаа мэргэжилтнүүд онцолж буй. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ