CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Олон улсын театрын наадам болж байна

10-31-2019 15:37

БНХАУ-ын Жэжянь мужийн Үжэнь хотод Олон улын театрын наадам болж байна. Хятадын Венец гэгддэг тус хотод аравдугаар сарын 25-наас 11-р сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх энэхүү наадмаар дэлхийн 13 орон, мужийн 28 жүжиг, 140 орчим жижиг хэмжээний үзүүлбэр, шоуг үзэгчдийн хүртээл болгож буй.
Дээрх үзүүлбэр, шоуны заримыг нь БНХАУ-д анх удаа тавьж буйгаараа онцлог. Тухайлбал, зохиолч Франц Кафкагийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Paperwork” нэрт инстоляцийг уран бүтээлч Еринь Цинийн гүйцэтгэлээр Үжэньд анх удаа  дэглэжээ.
Дэлхийн театрын сод бүтээлүүдийг олонд толилуулах, залуу авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих зорилготой энэхүү наадмыг 2013 оноос хойш зохион байгуулсаар ирсэн билээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр