CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бизнесийн орчин сайжирч байна

10-30-2019 14:15

Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэлт-2020” /Doing Business-2020/ тайлангийн дүнгээр, БНХАУ-ын  өмнөх жилүүдийн үзүүлэлт илүү сайжирч, энэ жил эрэмбэ ахисан байна.
Зах зээлийн шинэчлэл, өөрчлөлт үр дүнгээ өгч, Хятадад бизнес эрхлэх эдийн засгийн болоод хууль, эрхзүйн орчин жилээс жилд сайжирч байгааг энэхүү тайлан харуулж байна гэж мэргэжилтнүүд онцолж буй.  Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чунь Инийн онцолсноор, өнгөрсөнд онд тус улс  46-дугаар байрыг эзэлж байсан бол энэ жил 31-дүгээр байрт жагсчээ.
Хятад иргэдийн худалдан авах чадвар сайжирч, технологи, шинжлэх ухаан хөгжихийн сацуу аж, үйлдвэрлэлийн салбар ч олон улсын хэмжүүр, стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь бизнес эрхлэхэд таатайгаар нөлөөлж байгаа аж. Мөн сүүлийн жилүүдэд авлига, хээл хахуультай идэвхтэй тэмцэж, хөрөнгө оруулалт, эрхзүйн орчинг сайжруулахын тулд олон чухал арга хэмжээг авсаар байгаа юм.
Эдийн засаг, бизнесийг хөгжүүлэх, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж буй бас нэг зүйл нь, БНХАУ сүүлийн жилүүдэд бүс нутгийн хамтын ажиллагааг олон талд хөгжүүлэх, дэд бүтэц, технологийг сайжруулахад ихээхэн анхаарч буй явдал билээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ