CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

67 настайдаа нярайлсан эх

10-30-2019 13:43

 БНХАУ-ын Шаньдун мужийн Заожуань хотод өдгөө 67 настай эх нярайлж, охин төрүүлсэн байна. Хятадын төв телевизийн сурвалжлагчид Заожуань хотод очин эх, охины талаар сурвалжилжээ. Эх, охины биеийн байдал сайн, эмч нарын хяналтад буй.
Эх Тянь “Өөрийгөө жирэмсэн болсныг мэдээгүй эмнэлэгт үзүүлсэн. Өдий насанд хүүхэдтэй болно гэдэг төсөөлшгүй зүйл. Бурхны бэлэг байх” гэж ярьж байна.
“Өдий насанд байгалийн жамаар жирэмсэлнэ гэдэг тун ховор тохиолдол. Хатагтай Тянь олон жилийн турш эрүүл мэнддээ анхаарч ирсэн нь үүнд нөлөөлсөн байх” гэж эмч нар онцолно. Хэдийгээр эх эсэн мэнд амаржсан ч төрсний дараах хүндрэл гарч болзошгүйг эмч нар анхааруулж байгаа бөгөөд хотын нийгмийн халамжийн байгууллагад хандан асарч, шаардлагатай үед тусламж үзүүлэхийг хүссэн аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ