CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дөрвөн суудалтай цахилгаан онгоцыг туршлаа

10-30-2019 13:59

БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотод анхны цахилгаан хөдөлгүүрт, дөрвөн суудалт онгоц туршилтын нислэгээ хийсэн байна. Ляонины нийтийн хэрэгцээний агаарын академийн бүтээсэн RX4E нэрт энэхүү онгоц 1200 кг жинтэй, 8.4 метр урттай, 13.5 метрийн хэмжээтэй далавчтай аж.
Нэг удаа цэнэглээд цаг хагасын хугацаатайгаар 300 км зайг туулах чадалтай энэхүү онгоцны их бие, бүхээгийг нүүрстөрөгчөөс гаргаж авсан шинэ материалаар хийсэн тул хөнгөн, бат бэх аж.
“Богино зайд ачаа, хүн тээвэрлэх, онцгой байдлын үед тусламж үзүүлэх, аялал жуулчлал, агаараас видео бичлэг хийх, зураг авах зэрэг олон салбарт ашиглаж болно” гэж онгоцны зохион бүтээгчид ярьж буй. Гол нь байгаль орчин ээлтэй, цахилгаанаар ажилладаг хөдөлгүүрт гэдэг нь энэхүү онгоцны гол давуу тал юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ