CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөх мөрний бэлчирт ногоон хөгжлийг эрчимжүүлнэ

10-30-2019 14:18

 Ногоон хөгжлийн жишиг загварыг бий болгох төлөвлөгөөг БНХАУ-ын Төрийн зөвлөл баталж, Хөх мөрний бэлчир буюу Шанхай, Жэжянь, Жяньсу мужид хэрэгжүүлэхээр боллоо.
Өөрчлөлт, хөгжлийн улсын хорооноос санаачилсан энэхүү төлөвлөгөөний дагуу эдийн засгийн үр ашигтай моделийг турших, байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй эко технологийг хөгжүүлэх, технологийн дэвшлийг энэ чиглэлд дэмжих зэрэг арга хэмжээг авна.
Мөн бүс, муж, хот хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, дэд бүтийг хөгжүүлэх, орон нутгийн иргэд болон бизнес эрхлэгчдийн оролцоог сайжруулах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй юм.
Цаашид ногоон эдийн засгийн жишиг загварыг бий болгосноор бусад муж, алслагдсан хот суурингийн орон нутгийн онцлогийг харгалзан турших, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахаар зорьж байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ