CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шанхайн импортын үзэсгэлэн болж байна

10-30-2019 14:16

 Энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй Хятадын Импортын олон улсын үзэсгэлэн Шанхай хотод болж байна. Дэлхийд тэргүүлдэг 250 орчим компани энэ үзэсгэлэнд оролцож, аж үйлдвэр, технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаа юм.
Шанхайн Импортын үзэсгэлэнд автомашин үйлдвэрлэгч "Toyota”, “Honda”, “Mercedes-Benz” болон  BMW тэргүүтэй томоохон компани байгаль орчин ээлтэй шинэ бүтээгдэхүүнийхээ нээлтийг хийлээ. Цахилгаан бараа үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Dupont”, “Omron”, “Johnson Control” нь химийн үйлдвэрлэл, робот техникийн салбарын бүтээлүүдээ олонд толилуулсан бол “AstraZeneca” эмийн фирм зүйлийн интернэтэд суурилсан эмчилгээний 14 шинэ шийдлээ танилцуулж буй.
Технологийн салбарын “Microsoft”, “Qualcomm” хиймэл оюун ухаан болон 5G сүлжээний технологиудад анхаарлаа хандуулж буйг энэхүү үзэсгэлэнгийн үеэр харж болох нь.
“Шанхайн үзэсгэлэнд оролцож буй олон компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь орчин үеийн хүмүүсийн амьдралд тулгарч буй асуудлыг шийдэхэд чиглэсэн, шинжлэх ухаан,технологийн дэвшилд суурилсан байна. Дэлхийн эдийн засаг, бизнесийн хөгжлийн чиг хандлагыг эндээс мөн харж болохоор байна” гэж экспог зохион байгуулагчид онцолжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ