CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын театрын наадам нээлтээ хийлээ

10-29-2019 15:57

 Хятадын 16 дахь удаагийн театрын наадам энэ сарын 26-нд Фүжөү хотод нээлтээ хийлээ. Тус наадам ирэх арваннэгдүгээр сарын 12-н хүртэл үргэлжилнэ. Түүнчлэн энэ хүрээнд дэлхийн өнцөг булан бүрээс 30 урлагийн баг болон байгууллага урилгаар хүрэлцэн ирж, 30 тоглолтоор үзэгчидтэй “уулзах” юм байна.
Хятадын театрын наадам нь 1988 оноос зохион байгуулагдах болсон бөгөөд хоёр жилд нэг удаа болдог аж. Үүгээр дамжуулан тайзны урлагийн цар хүрээ, шилдэг бүтээлүүдийг олон нийтэд нээн дэлгэх, үр дүнг харуулах онцгой ач холбогдолтой гэнэ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ