CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Дэлхийн цэргийн спортын наадамд Хятадын баг түрүүллээ

10-29-2019 16:34

Дэлхийн цэргийн спортын VII наадам Хятадын Үхань хотноо 27 төрөлд 329 чиглэлээр зохион байгуулагдаж, энэ сарын 27-нд дууссан. Тэмцээнд дэлхийн 109 орны 9.3 мянга гаруй цэрэг оролцсон бөгөөд медалийн тоогоороо Хятадын баг тэргүүлжээ. Тодруулбал, тус улсын баг 133 алт, 64 мөнгө, 42 хүрэл медаль хүртсэнээр нэгдүгээр байрт орсон байна. Харин ОХУ-ын Зэвсэгт хүчний багийн 257 тамирчин спортын 23 төрөлд өрсөлдөж, нийт 161 медаль хүртэж, хоёрдугаар байрыг эзэлжээ. Удаах байруудад Бразил, Франц, Польш, Герман, БНАСАУ, Бахрейн, Узбекистан, Украин, Итали, Казахстан, Беларусь, Ираны Зэвсэгт хүний шигшээ багууд орсон аж.
Энэ наадмыг 1948 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд  Олон улсын цэргийн спортын зөвлөлийн ивээл дор болдог юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр