CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Мини” эмч

10-29-2019 15:55

 Энэ жил 55 нас хүрч буй Сяо Жюлинь нь Хятадын Жяньси мужийн Юдү шяний тосгоны эрүүл мэндийн төвийн эмч. Тэрбээр гурван настай байхдаа өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Тэр цагаас хойш түүний биеийн өндөр нь 90 см-ээс хэтрээгүй тул амаргүй амьдралыг туулжээ. Сяо Жюлинь бага байдаа бусад хүн өвчний улмаас өөр шиг нь зовохыг харахыг хүсээгүй учраас эмч болохоор шийдсэн аж.
 1989 онд тэрбээр орон нутгийнхаа эрүүл мэндийн сургуулийг төгссөнийхөө дараа тосгоныхоо эмчийн гэрчилгээ авч, улмаар эрүүл мэндийн төвийн эмч болжээ. 30 жилийн турш Сяо Жюлинь салхитай, бороотойн алинд ч орон нутгийнхаа иргэдийн эрүүл мэндийн манаанд цаг алдалгүй зогсож, тэдэнд үйлчилсээр ирсэн юм. Энэ хугацаанд түүний эхнэр Хуан Шүжэнь тувт нөхрийгөө даган, түүнийг унаанд суухад нь туслахаас гадна дуудлагаар явахад нь, өдөр тутмын амьдралын өчүүхэн жижиг зүйлд нь ч анхаарал халамж тавина. “Би амлалт өгч эмч болсон болохоор амархан бууж өгч чадахгүй. Би багаасаа өвчнөөсөө болж өвдөж шаналсан. Тиймээс өөрийнхөө хичээл зүтгэлээр бусад хүний хүндэтгэлийг олж авахыг хүссэн. Тэр дундаа өвчтөнүүдийг өвчнөөс нь ангижрахад туслахыг юу юунаас илүү хүсэж байна” хэмээн ярьжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ