CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятад, Африкийн урлагийн наадам эхэллээ

10-29-2019 16:36

 Хятад, Африкийн урлагийн дөрөв дэх удаагийн наадам энэ сарын 27-нд нээлтээ хийлээ. Дөрөв дэх удаагаа болж байгаа энэ наадам Египетийн Асиван хотод болж байгаа аж. Наадамд Хятад, Египет, Нигери, Уганда, Тунис гэх мэт 30 гаруй улсын урлагийн баг бүрэлдэхүзүн нээлтийн ёслолд оролцож, өөрсдийн тусгай үзүүлбэрүүдээ үзүүлсэн байна. Энэ нь олон зуун нутгийн сонирхлыг татаж, тэдний талархлыг хүлээсэн гэнэ.
 Сонирхуулахад, Африк бол Хятадын хувьд түүхий нефть импортлох хоёрдахь том эх үүсвэр бөгөөд Ойрхи Дорнодын дараа ордог. Мөн төмрийн хүдэр, зэс, боксит, цайр, уран зэрэг түүхий эдийг авсаныхаа хариуд хятадууд олон нэр төрлийн цахим тоног төхөөрөмж, машин техникийг Африкт нийлүүлдэг байна.
2017 онд Хятад улс болон Африкийн орнуудын хийсэн худалдааны эргэлтийн хэмжээ 170 тэрбум долларт хүрсэн бол 2035 он гэхэд Хятад-АНУ-ын худалдааны эргэлтээс давна хэмээн таамаглаж байна. Түүнчлэн Африкчуудын орлого илт өсч байгаа бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Африкийн нэг хүнд ногдох ДНБ 30 гаруй хувиар өссөн гэх статистик мэдээлэл бий.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ