CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шанхайн цагдаагийн “Төмөр хүлгийн арми” ажилдаа оров

10-29-2019 16:37

 Шанхай хотын Олон нийтийн аюулгүй байдлын товчоо шинэ тээврийн хэрэгсэл сонгон, үйл ажиллагаа явуулах болсон байна. Тодруулбал, тус товчооны Хуанпү салбарын “Хуанпү олон нийтийн аюулгүй байдлын төмөр хүлэгт арми” энэ сарын 28-наас албан ёсоор эргүүлд гарах болжээ. Төмөр хүлгийн багийнхан нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аж.
Тэд мотоциклийг тээврийн гол хэрэгсэл болгон ашиглах бөгөөд бусад тээврийн хэрэгслийг ч уян хатан ашиглах юм байна. Ингэснээр цагдаагийн байгууллагын албан хаагчид шуурхай арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг олон давуу талууд бий болох гэнэ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ