CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дасин буудалд олон улсын нислэг үйлдэж эхэллээ

10-28-2019 10:02

 БНХАУ-ын Бээжин хотын нисэх онгоцны Дасин буудал олон улсын нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангаснаа мэдэгдэж байна. Энэ сарын 27-нд буюу олон улсын нислэг хүлээн авсан анхны өдрөө Хонконг, Макао, Тайваниас Бээжин хотод нийтдээ 15 нислэг хүлээн авч, үйлчилжээ.
Тодруулбал, Бангкок руу ниссэн CA757 чиглэл, Их Британиас ниссэн BA039 чиглэлийн онгоцууд Дасины олон улсын нислэгийн “салхийг хагалсан” аж.
Олон улсын нислэг үйлдэх, хүлээн авахын өмнө зорчигчдын тав тухыг хангаж, цагийг хэмнэхэд чиглэсэн олон арга хэмжээг авсан бөгөөд тэр дундаа  нислэгийн бүртгэл, гаалийн шалгалтыг автоматжуулсан юм. Энэ дашрамд онцлоход, 2025 он гэхэд Дасин нисэх буудлын зорчигч тээврийн эргэлт 72 сая, ачаа тээврийн эргэлт хоёр сая тоннд хүрнэ гэсэн таамаглал бий.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ