CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гар утсан доторх эдийн засаг

10-25-2019 12:45

 

 

Гар утсаар захиалдаг түргэн хүргэлтийн нэг өдрийн хэмжээ 20 тэрбум юаниас давсаныг Интернэтийн захиалга хүргэлтийн дата анализ төвөөс мэдээлжээ. Оны эхний есөн сард БНХАУ-ын гар утсаар захиалга авдаг түргэн хоолны хүргэлт 195.29 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 35 хувиар өссөн үзүүлэлт юм.
Хятад улсын түргэн хүргэлтийн салбар 2012 оноос эхэлж хөгжсөн. Интернэт даяаршил хөгжихийн хэрээр гар утсаар захиалдаг бүтээгдэхүүн,  хүргэлт өргөжин тэлж зах зээлд томоохон орон зай эзлэх болсон юм. Ингэснээр ухаалаг түгээлтийн систем бүрэлдэн бий болж гар утасны захиалгат түргэн хүргэлт хөгжлийн шинэ шатанд гарлаа. Шинжээчдийн үзэж буйгаар, түргэн хүргэлт нь хүмүүсийн амьдралын нэгэн хэмнэл болсны зэрэгцээ үйлчилгээ, жижиглэн худалдааны зах зээл дэх ирээдүйн эдийн засгийн шинэ нэмэлт чиглэл болно.
Утсаар захиалсан түргэн хүргэлт амьдралын салшгүй хэсэг болов
Энэ талаар хатагтай Ван хэлэхдээ, “Үдийн цайны цагаас өмнө гар утсаараа захилга өгөхөд 10-20 минутын дотор уур савссан халуун хоолыг албан байгууллагын үүдэнд хүргээд ирчихдэг. Орой ажил тарахаас өмнө мөн л утсаараа хоолны материал захиалахад гэрт надаас түрүүлээд оччихсон байдаг” гэжээ.
Утсаар захиалдаг түргэн хүргэлтийн холбоо болон MeiTuan хамтран “Хятадын гар утасны түргэн хүргэлтийн 2019 оны эхний хагас жилийн ажлын тайлан”-г гаргасан байна. Уг тайланд оны эхны хагас жилд гар утасны түргэн хүргэлтийн зах зээл мөн өргөжин тэлж байгаа төдийгүй 262.3 тэрбум юань болсоыг онцолжээ .
Ван Жянмин Үрэмч хотод ажилладаг. Ажил ихтэй завгүй нэгэн. Энэ хоёр хоног цаг агаар хүйтэрч гадуур гарч хооллоход тохиромжгүй байсан тул гар утсаараа өрөөндөө хоол захиалах хүний тоо эрс олширчээ. Зав чөлөө муутай ганц бие хүмүүсийн хувьд энэ бол зайлшгүй амьдралын үндсэн хэрэгцээ хэмээн тэрээр ярьжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр