CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сяншанийн форум өндөрлөлөө

10-25-2019 14:36

 Дэлхийн 23 оны Батлан хамгаалах сайд нар, 1300 төлөөлөгч оролцсон Сяншанийн форум амжилттай болж өндөрлөлөө.
“Ази, Номхон далайн бүсэд энхийг сахиулахад хамтран ажиллах, олон улсын хэм хэмжээг баримтлах нь” сэдэвт энэхүү форумын үеэр том гүрнүүд болоод бага, жижиг орнуудын ашиг сонирхлыг харилцан хамгаалах, далай дахь аюулгүй байдлыг хангах зэрэг олон асуудлыг хэлэлцсэн байна.
БНХАУ-ын Цэргийн шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтан Ли Шуинь авч хэлэлцэж буй асуудлын цар хүрээ, оролцоо, далайцаараа Сяншанийн форум олон улсын түвшинд хэдийнэ гарсан гэж онцолжээ. Үүний зэрэгцээ форумд оролцогч талуудын хамтын ажиллагаа, хариуцлага, бүх талын дэмжлэг нь бүс нутагт  аюулгүй, тайван байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Нанжиний их сургуулийн судлаач Жинь Мяо өгүүлэв.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ