CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Токиод Хятадын кино долоо хоног эхэллээ

10-25-2019 15:15

 32 дахь удаагийн Токиогийн олон улсын кино наадмын Хятадын кино долоо хоног өчигдөр буюу энэ сарын 24-нд Японы нийслэл Токио хотын Уран зургийн музейд нээлтээ хийсэн байна. Энэ удаагийн Хятадын кино долоо хоног арга хэмжээ нь аравдугаар сарын 22-27-ны хооронд үргэлжилж байгаа аж. Түүнчлэн энэ нь Токиогийн олон улсын кино наадмын хамтын ажиллагааны төслийн нэг хэсэг гэнэ.
Кино долоо хоногийн хүрээнд Хятадын хамгийн сүүлийн үеийн, шинэ 10 киног үзэгчдэд хүргэх юм байна. Тухайлбал, үүнд “Хэсүүлч дэлхий”, “Хятад ахмад”, “Галын баатар” зэрэг кино багтжээ. Японы үзэгчид өөр өөр сэдэв, хэв маяг бүхий кинонуудаар дамжуулан Хятадын талаар илүү ойлголт, мэдээлэлтэй болно хэмээн зохион байгуулагчид онцолжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр