CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Монголын шүхэрчид Хятадад ниснэ

10-25-2019 15:16

БНХАУ-ын Жинмин хотноо ирэх арваннэгдүгээр сарын 1-10-нд шүхрийн спортын Азийн 19 дэх удаагийн тэмцээн болно. Тэгвэл энэ тэмцээнд оролцох Азийн орнуудын Онцгой байдлын байгууллагын алба хаагчид бэлтгэлээ хангаж эхэлжээ. Тэмцээн чөлөөт уналт, цэгт онолт, халин нислэг гэсэн төрлөөр эрэгтэй, эмэгтэй болон бага зэрэгтэй тамирчид гэсэн ангиллаар болох аж.
Дашрамд дурдахад, Азийн шүхрийн спортын холбооноос зохион байгуулдаг энэ тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын бие бүрэлдэхүүн оролцох гэнэ. Энэ шигшээ баг нь улсын гурав, нийслэлийн хоёр удаагийн аварга болж байжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ