CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шанхайн “Тесла” бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлнэ

10-25-2019 14:30

БНХАУ-ын Шанхай хотод 10 сарын өмнөөс эхэлсэн “Тесла” компанийн автомашин үйлдвэрлэх үйлдвэрийн барилгын ажил хугацаанаасаа өмнө дуусаж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд бэлэн боллоо.
Одоо тэд туршилтын журмаар автомашины эд ангийг үйлдвэрлэж эхлэх юм. Шанхай дахь “Тесла”-гийн үйлдвэрийн нийт өртөг тооцоолсноос харьцангуй хямд болж, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө ийнхүү ашиглалтад орж буй.
“БНХАУ бол дунд гарын суудлын тэрэгний томоохон зах зээлийн нэг. Model 3 загварын автомашиныг үйлдвэрлэн Хятаддаа төдийгүй Азийн зах зээлд гаргах томоохон үйлдвэр нь энэ болж байна” гэж компаниас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ