CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Хуавэй” энэ онд 200 сая утас худалдаалжээ

10-24-2019 10:20

 Хятадын гар утас үйлдвэрлэгч томоохон компани болох “Хуавэй” 5G сүлжээнд холбогддог шинэ бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус компани 2019 онд борлуулсан гар утасны тайлангаа танилцуулсан байна. Тодруулбал, он гарснаас хойшхи арван сар гаруйн хугацаанд борлуулсан утасны тоо хэмжээ 200 саяыг давжээ. Энэ нь өнгөрсөн 2018 оны борлуулалтын хэмжээнд 64 хоногийн өмнө хүрсэн үзүүлэлт аж. Түүнчлэн “Хуавэй” компани ойрын хугацаанд шинэ загварын 5G гар утасныхаа үйлдвэрлэлийн хурдыг нэмэхэд анхаарч ажиллах гэнэ.
 Сонирхуулахад, “Хуавэй” компани 2010 онд гурван сая гар утас борлуулж байсан бөгөөд түүнээс хойш борлуулалтын тоогоо тасралтгүй өсгөж, өнгөрсөн онд 200 сая гар утас борлуулсан юм. Тэд мөн энэ оны эцэс гэхэд гар утас борлуулалтын хэмжээгээрээ “Самсунг”-ийг гүйцэж түрүүлж, дэлхийн хамгийн том гар утас борлуулагч болохоор зорьж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ