CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Аяллын 37 мянган агентлаг ажиллаж байна

10-24-2019 13:17

 2019 оны зургаадугаар сарын сүүлчээр БНХАУ-д нийтдээ аяллын 37 мянган агентлаг, компани үйл ажиллагаагаа явуулж байна. Бээжин, Гуандун, Жяньсу, Жэжянь, Шаньдун мужид тэдний дийлэнх нь үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар дээрх агентлаг, компаниудаар дамжуулан 8.5 сая хүн Хятадад аялжээ. Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас гаргасан статистикаас үзвэл, БНСУ, АНУ, Япон улсын жуулчид тус улсыг зорин ирж аялдаг аж.
Үүний зэрэгцээ дээрх байгууллагуудаар дамжуулан 30 гаруй сая хятад жуулчин гадаад руу аялсан бөгөөд Улс байгуулагдсаны ойн баяр зэрэг бүх нийтийн амралтаар ачаалал н эрс ихсэж байжээ. Хятад жуулчдын дийлэнх нь Тайланд, БНСУ, Япон улс руу аялж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр