CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Олон улсын гэрэл зургийн долоо хоног үргэлжилж байна

10-24-2019 10:21

 Олон улсын гэрэл зургийн үзэсгэлэн Бээжин хотноо нээлтээ хийлээ. Тус гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 19-нд эхэлсэн бөгөөд долоо хоног үргэлжилж, 27-нд хаалтаа хийх аж. Гэрэл зургийн үзэсгэлэнгийн үеэр 3400 гаруй бүтээлийг дэлгэсэн байна. Түүнчлэн гэрэл зураг сонирхогчдод зориулан гэрэл зургийн урлагийн уулзалтыг зохион байгуулж буйгаараа энэ арга хэмжээ онцлог гэнэ. Энэхүү үзэсгэлэнг анх 2015 оноос зохион байгуулж эхэлжээ.
 Дашрамд дурдахад, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн гайхамшгийн нэг болох гэрэл зургийн түүх эртний Арабын физикч, математикч, эмч, филисофич Ибн-Аль-Хайсамын нэртэй салшгүй холбоотой. Тэрбээр гэрлийн туяаны тухай бүх л мэдэгдэхүүнийг тусгасан оптикийн тухай шинжлэх ухааны өгүүллээ бичиж, гэрэл зургийн түүхийн эхлэлийг тавьсан юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ