CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хуванцар эдлэлийн хэрэглээг хянана

10-24-2019 13:16

 БНХАУ-д анхан, дунд шатны боловсрол олгогч байгууллагуудад байгаль орчныг хамгаалах талаар хичээл, лекц, сургалт, хүмүүжлийн ажлыг эрчимжүүлэх, хуванцар эдлэлийн хэрэглээг багасгах талаар ухуулга хийхийг Боловсролын яам холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Үүнээс гадна бага насны сурагчдын биед хортой байж болзошгүй хуванцар, гялгар цаас, нийлэг эдлэлийн хэрэглээг хязгаарлахад анхаарч ажиллахыг анхааруулсан байна. Тухайлбал, сурагчдын усны сав, ном, дэвтрийн хавтас, үзэг харандааны хуванцар сав зэрэг нь чанарын шаардлага хангасан, хүүхдийн биед сөрөг нөлөө үзүүлэхээргүй байхад хяналт тавих юм. 
Мөн хуванцар, нийлэг эдлэлийн хэрэглээнээс татгалзаж, байгаль орчинд ээлтэй мод, даавуун эдлэлийн хэрэглээг багаас нь хэвшүүлэх нь чухал гэж Боловсролын яамнаас гаргасан мэдэгдэлд онцолжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ