CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Монголын cоёлын өдрүүд Бээжинд болно

10-24-2019 10:25

 Монгол, Хятадын хооронд  дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаа. БСШУСЯ, Хятадын талтай хамтран Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулахаар болжээ. Монголын Соёлын өдрүүд Бээжин хотноо ирэх арванхоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж, гэрэл зургийн үзэсгэлэн, монгол судлалын эрдэм шинжилгээний хурал, монголын кино өдрүүд болон үндэсний урлагийн тоглолтыг тус тус зохион байгуулна.
Дашрамд дурдахад, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны сайд асан П.Цагаан 2005 онд Хятадад Монголын соёлын өдрүүдийг 40 жилийн дараа амжилттай зохион байгуулж байжээ. Ингэхдээ Бээжингээс гадна Тяньжинь хотод Монголын урлаг, соёлыг сурталчилсан томоохон арга хэмжээг хийсэн аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ