CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шэньжэний экспорт өслөө

10-24-2019 13:14

 Энэ оны эхний найман сарын байдлаар Шэньжэнь хотын гадаад худалдааны эргэлт 2.11 их наяд юань буюу 298.3 тэрбум ам.долларт хүрлээ. Үүний зэрэгцээ хотын экспортын хэмжээ 4.8 хувиар нэмэгдэж, 1.2 их наяд юаниар хэмжигдэж буй.
Шэньжэнийн гаалийн газраас гаргасан тайланд өгүүлснээр, 2019 оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд импорт, экспортын бараа бүтээгдэхүүний арилжаа 1.2 их наяд хүрсэн нь гадаад худалдааны нийт эргэлтийн 48.2 хувийг бүрдүүлж байна.
Шэньжэнь хотын гадаад худалдааг бүс нутгаар задлан харвал, АСЕАН-ы орнуудтай хийсэн худалдаа 307.3 тэрбум юань, Европын холбоотой 227.6 тэрбум юань, “Зам ба бүс” санаачлагын орнуудтай 459.4 юанийн арилжаа хийжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ