CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Богино хугацааны, соёлын аяллыг сонгож байна

10-23-2019 15:39

Хятадын аялал жуулчлалын салбарын нэг чухал чиглэл болон хөгжиж буй соёлын аяллын талаарх судалгааг танилцууллаа. Аялагчдын талаас илүү буюу 60.7 хувь нь богино хугацааны, хурдан аяллыг сонгодог бөгөөд тэдний дийлэнх нь тухайн газарт очиж үзсэн гэсэн сэтгэгдэл, мэдрэмж авахыг чухалчилдаг гэж судалгаанд өгүүлжээ.
1980-1990-ээд онд төрсөн, аялах дуртай 2000 хүний дунд явуулсан санал асуулгаар тэдний 30.7 хувь нь очсон газраа олон нийтийн сүлжээнд тэмдэглэж, нутгийн хоол, байгалийн үзэсгэлэнг харуулсан зургаа нийтэлдэг ажээ. Ингэхдээ очсон газраа цахимаар газрын зурагт тэмдэглэх “дака-аялал” үйлдлийг ихэвчлэн ашигладаг байна. Энэ нь олон нийтийн сүлжээн дэх дагагчдадаа богино хугацаанд түүх, соёлын дурсгалт олон газарт очиж үзсэнээ харуулж буй.
Санал асуулгад оролцсон хүмүүсийн 57 хувь нь тухайн газрын онцлог, түүх, соёлыг үзэж сонирхоход аяллын хугацаагаа зарцуулахыг хичээдэг ажээ. Аяллын бусад төрөл, тухайлбал амралт, зугаалга, сувиллыг бодвол соёлын аялалд зарцуулах хугацаа харьцангуй бага, 1-3 өдөр байхад л хангалттай гэж тэд хариулсан байна.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ