CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Таримын ордоос 240 тэрбум шоо метр хий нийлүүллээ

10-23-2019 15:37

 Шинжянь Уйгурын өөртөө засах бүсийн Таримын орд газраас Хятадын үндэсний нефть, хийн корпорацийн /CNPC/ салбар болох Таримын нефтийн компани 240 тэрбум шоо метр хий нийлүүлсэн байна. Геологийн хайгуул, олборлолт хийхэд хамгийн хэцүү гэгддэг ч Таримын орд ашигт малтмалын нөөцөөрөө Хятаддаа томд тооцогддог.
Сүүлийн 15 жилийн хугацаанд байгалийн хий дамжуулах “Баруун ба Зүүн” хоолойгоор Таримын ордоос нийлүүлж буй хийн хэмжээ нэмэгдсээр байгаа бөгөөд агаарын бохирдолтой тэмцэх хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмж, технологийг нь сайжруулахад анхаарч, хүчин чадлыг нэмэхээр төлөвлөж байгаа юм.
Хятадын эх газрын газрын тос, байгалийн хийн гурав дахь том орд гэгддэг Таримаас олборлосон түүхий эдээр 120 гаруй хотын 3000 орчим үйлдвэр, 400 сая хүний хэрэглээг хангаж буйгаа Хятадын үндэсний нефть, хийн корпорац мэдэгдэж буй.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр