CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн интернэтийн хурал болов

10-23-2019 15:44

 БНХАУ-ын зүүн нутгийн Жэжянь мужийн Ужэнь хотод Дэлхийн интернэт сүлжээний зургадугаар бага хурал өнгөрсөн ням гарагт буюу энэ сарын 20-нд эхэлсэн. Интернэт сүлжээ үүсэн хөгжсөний 50 жилийн ойтой давхцаж буй тус хурал гурван хоног үргэлжилж, өчигдөр хаалтаа хийсэн байна. Хуралд дэлхийн 80 гаруй улс орон, бүс нутгийн 1500 гаруй төлөөлөгч оролцож, интернетийн орон зайн хөгжлийн хандлагын тухай ярилцан, мэдээлэл технологи, инновацын үр дүн, интернетийн орон зайн нээлттэй хамтын ажиллагааны арга замын тухай санал бодлоо гүнзгий солилцлоо.
Хурлын үеэр мөн "Интернетийн бүрэн эрх: Онол, практик", "Дэлхийн интернетийн хөгжлийн тайлан-2019", "Хятадын интернетийн хөгжлийн тайлан-2019", "Үжэний мөрөөдөл-2019" зэргийг нийтэлсэн нь олны анхаарлыг татаж, дэлхийн интернетийн хөгжилд шинэ туршлага, хувь нэмэр оруулсан явдал аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ