CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад “5G” сүлжээ дэмждэг 18 төрлийн гар утас үйлдвэрлэжээ

10-23-2019 15:46

 Хятадын Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард “5G” сүлжээг арилжааны зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгосон. Энэ үеэс тус улсын ухаалаг гар утас үйлдвэрлэгчид уг сүлжээг дэмждэг гар утаснуудыг үйлдвэрлэх ажлаа эрчимжүүлжээ. Тэгвэл энэ хугацаанд Хятадын зах зээлд “5G” сүлжээг дэмждэг 18 төрлийн ухаалаг гар утсыг олон нийтэд танилцуулж, 787 мянга гаруй гар утсыг хэрэглэгчдэд нийлүүлсэн гэнэ. Энэ талаар тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас мэдээллээ.
Мөн БНХАУ-ын үүрэн телефоны томоохон гурван компани энэ оны эхний гурван улирлын хугацаанд улс даяар “5G” сүлжээний 80 мянга гаруй суурь станц байгуулжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр