CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Биологийн аюулгүй байдлын хуулийн төсөл боловсруулав

10-22-2019 15:32

 Биологийн аюулгүй байдлын хуулийн төслийг Бүх Хятадын ардын тэргүүлэгчдийн хурлын байнгын хороо өчигдөр авч хэлэлцжээ.
БНХАУ даяар биотехнологийг тэгш, хүртээмжтэй хөгжүүлэх, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулахуйц технологи, төсөл, үйлдвэрийн үйл ажиллагааг хориглох зэрэг нөхцөлүүдийг хуульчлан багтаасан энэхүү төслийг батлах нь зайлшгүй чухал гэж мэргэжилтнүүд онцолсон байна.
Нийт долоон бүлэг, 75 зүйлтэй хуулийн төслийг эцэслэн баталбал 2020 оноос хэрэгжиж эхэлнэ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ