CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ясан бичгийн томоохон үзэсгэлэн анх удаа дэлгэнэ

10-22-2019 10:32

Ясан дээр бичсэн бичээсийг олж илрүүлсэний 120 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Энэ хүрээнд өнөөдөр Хятадын Үндэсний музейд томоохон хэмжээний үзэсгэлэн дэлгэгдэнэ. Үзэсгэлэнд ясан бичиг, хүрэл, хаш, ном судар зэрэг 190 гаруй соёлын өвийн бүтээлийг дэлгэх юм байна. Түүнчлэн энэ нь анх удаа зохион байгуулагдаж буй ясан бичгийн томоохон үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой гэнэ.
Ясан бичиг гэдэг нь яст мэлхийн хуяг эсвэл амьтны ясан дээр сийлж бичсэн эртний бичиг юм. Шан улсын хаад ноёд бурханд итгэж, буг чөтгөрт сүсэглэдэг байсан бөгөөд аливаа хэргийг бүтээхээс өмнө яст мэлхийн хуяг, амьтны ясаар сайн муу хувь заягаа төлөгдөн үзэж, төлгөнд буусан зүйлсээ ясан дээр тэмдэглэн үлдээдэг байжээ. Ясан дээрх тэрхүү бичгийг “ясан бичиг” гэж нэрлэх болж. Улмаар төлгөнд буусан зүйлс биелэх үед тухайн зөгнөлийг тэмдэглэсэн хуяг юмуу ясыг албан ёсны архивын баримт болгон хадгалдаг байсан байна. Иймээс ч эдгээр цуглуулга нь Хятад улсын хамгийн эртний бичмэл түүхийн баримт болдог аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ