CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ-ын талаарх нийтлэг ойлголт сайжирч байна

10-21-2019 17:34

БНХАУ-ын түүх, соёл, эдийн засаг, улс төрийн талаарх нийтлэг ойлголт дэлхий дахинд, тэр тусмаа хөгжиж буй орнуудад сайжирч, илүү эерэг, мэдээлэлд тулгуурласан шинжтэй болж байгааг “Синьхуа” онцолжээ.
Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын иргэдээс түүвэрлэн Хятад орны талаарх нийтлэг ойлголтыг нь судалсан  “2018 China National Image Global Survey” нэртэй энэхүү судалгаанд онцолсноор, 2016-2017 онд хийсэн төстэй судалгааны дүнтэй харьцуулахад Хятад орны талаарх нийтлэг ойлголт 0.2  оноогоор дээшилж 10-аас 7.3 болж дээшилсэн байна.
2018 оны таваас долоодугаар сарын хугацаанд 22 орны 18-65 насны 11 мянган иргэнээс авсан саналаас харвал  Хятадын орчин үеийн хөгжил болоод түүх, соёлын талаарх мэдлэг сайжран, ерөнхий төсөөлөл нь өмнөхөөс илүү дэлгэрэнгүй болж байгаа аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ