CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Харилцаа холбооны туршилтын хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө

10-21-2019 15:26

 Энэ сарын 17-ны 23.21 цагт БНХАУ дахин нэг хиймэл дагуул хөөргөжээ. Тус хиймэл дагуулыг Шичан хиймэл дагуул хөөргөх төвөөс “Чанжэн-3” тээвэрлэгч пуужин ашиглан хөөргөсөн аж. Энэ нь харилцаа холбооны технологийн туршилтын дөрөв дугаартай хиймэл дагуул юм. Уг хиймэл дагуул хөөрсөн даруйдаа төлөвлөсөн тойрог замд амжилттай орсон төдийгүй үүргээ сайн биелүүлж байгаа гэнэ.
Сонирхуулахад, хүн төрөлхтний хамгийн анхны хиймэл дагуулыг ЗХУ бүтээж, 1957 онд хөөргөж байжээ. Үүнээс хойш 2013 оны байдлаар 6600 гаруй хиймэл дагуул сансарт хөөрч, дэлхийн тойрог замд орсон байдаг. Үүнээс цөөхөн хэд нь сансарт угсрагдаж, сансрын станц зэрэг томоохон байгууламжийг бий болгосон бол олонх нь ашиглалтаас гарч, сансрын хаягдал болдог гэнэ. 2017 оны наймдугаар сарын байдлаар сансарт 1738 хиймэл дагуул идэвхитэй ажиллаж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр