CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

70 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт болов

10-21-2019 13:50

 Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт 2019 оны аравдугаар сарын 16-ны өдөр Бээжин хотноо болж өнгөрлөө. 70 жилийн тэртээ энэ өдөр Монгол Улс, БНХАУ хооронд анх дипломат харилцаа тогтоож, өнөөг хүртэл найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, өдгөө Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байна. Мөн энэ жил хоёрулсын хооронд“Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ” байгуулсны 25-жилийн ой, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 5 жилийн ой тус тус тохиож буй.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Баймачилин, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Хятадын ардын гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн дэд дарга Сун Жин-Ү нар оролцсон бөгөөд БНХАУ-ын ГХЯ, ХКН, Бээжин хотын захиргаа болон бусад төрийн байгууллагын төлөөлөл оролцов. Түүнчлэн олон улс, бүс нутгийн байгуулллага, гадаад улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд нар болон ДТГ-ын төлөөлөгч, хоёр улсын аж ахуйн нэгжүүд, БНХАУ-д суралцагч оюутан залуусын төлөөлөл оролцов. Энэ үеэр хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүмүүст Монгол Улсын төрийн шагнал болох “Алтан гадас” одон, “Найрамдал” медаль, мөн салбарын шагнал, Элчин сайдын хүндэт өргөмжлөлийг гардуулах ёслол болов. Хүлээн авалтын үеэр мөн  “Монгол, Хятадын харилцаа 70 жил” хэмээх хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн үйл явцыг харуулсан зургийн үзэсгэлэн гарсан. Энэ үдэш МУГЖ С.Сосорбарам тэргүүтэй уран бүтээлчид, “Хөсөгтөн” хамтлаг оролцож, монголын үндэсний язгуур урлагийн тоглолтыг толилуулсан юм.  

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ