CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Нобелийн шагналтанд хүндэт профессор цол олгов

10-17-2019 16:00

2018 онд химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Фрэнсис Арнольдод БНХАУ-ын Тяньжиний их сургууль хүндэт профессор цол олгосныг “Синьхуа” уламжиллаа. АНУ-ын Калифорнийн технологийн хүрээлэнгийн профессор, химич, зохион бүтээгч  Фрэнсис Арнольд Тяньжин хотын их сургуульд айлчилж, илтгэл тавьсан бөгөөд цаашид хамтран ажиллахаар тохиролцжээ.
Тус их сургуулийн намын үүрийн нарийн бичгийн дарга Ли Жяцюнь уулзалтын үеэр Фрэнсис Арнольдод талархал илэрхийлээд байгалийн ухаан, тэр дундаа химийн салбарт хамтран судалгаа хийж, туршлага солилцоно гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.
Энэ дашрамд өгүүлэхэд, Фрэнсис Хэмилтон Арнольд нь эволюцийн талаар хийсэн судалгаагаараа Нобелийн шагнал хүртсэн билээ.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр