CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үнэгүй үдийн хоол өгдөг газар

10-17-2019 10:19

 БНХАУ-ын Шаньдун мужийн Дунин хотын Дасон тосгонд нэгэн сонирхолтой хоолны газар байдаг аж. Энэ хоолны газар 80-аас дээш насны ахмад настнуудад өдөр бүр үнэгүй үдийн хоол өгдөг гэнэ. Тус тосгоны настнуудад зориулсан үнэгүй хоол нь баялаг орцтой, ахмадуудын очих дуртай газар гэдгийг сэтгүүлч онцолжээ.
Дашрамд дурдахад, Хятадын Үндэсний статистикийн газрын тоо баримтаас үзвэл 60-аас дээш насны ахмадын тоо 2016 онд 230 саяд хүрч, хүн амын 16.7 хувийг  эзлэх болсон байна. Эдгээр ахмадын дунд ар гэрээ сахин хоцорсон, үр хүүхэдгүй хүн бараг 100 саяд хүрчээ. Иймд ахмадуудыг асарч харгалзах байгууллага өнөө хэр шаардлагатай байгаа аж. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр