CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бүх нийтийн аялгыг түгээн дэлгэрүүлэх нь чухал

10-17-2019 16:02

БНХАУ даяар бүх нийтээр ашиглах төв мандарин аялга буюу путунхуаг түгээн дэлгэрүүлэх нь нийгэмд тулгарч буй олон асуудлыг шийдэхэд нөлөөлнө гэж тус улсын Боловсролын яам мэдэгдэж байна. Ядуурал, бүс нутгийн хөгжлийн ялгаа, ажилгүйдэл зэрэг хүн ам олонтой Хятадын хувьд боловсрол, тасралтгүй боловсролын тэгш бус хүртээмжээс шалтгаалсан асуудал цөөнгүй бий.
Боловсрол эзэмших, мэргэжил, мэдлэгээ ахиулах, олон нийтийн сүлжээ, платформ, технологийн дэвшлийг ашиглахад бүх нийтийн аялгыг мэдэх, ашиглах зайлшгүй шаардлагатайг Ядууралтай тэмцэх олон улсын бага хурлын үеэр Боловсролын яамны төлөөлөгч Сю Сяопин онцолж байна.
Тиймээс ч төв мандарин аялгыг түгээн дэлгэрүүлэх гурван жилийн төлөвлөгөөг алслагдмал бүс, мужид хэрэгжүүлэх шийдвэрийг 2018 онд гаргасныг тэрбээр өгүүлжээ. 2015 оны байдлаар, хүн амын 73 хувь бүх нийтийн аялгаар ярьдаг болсон бөгөөд 2000 онд энэ үзүүлэлт 53 хувьтай байсан аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ