CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Блокчэйнд суурилсан үндэсний сүлжээтэй боллоо

10-16-2019 14:29

 Цахим эдийн засаг, ухаалаг технологийг хөгжүүлэхэд чиглэн блокчэйн технологид /BSN/ суурилсан үндэсний хэмжээний сүлжээг бий болгосноо БНХАУ зарлалаа. Тус улсын Мэдээллийн нэгдсэн төв, үүрэн холбооны “Чайна Мобайль” компани болон цахим төлбөр, тооцооны “Чайна Юнион Пэй” компанитай хамтран муж хоорондын нийтийн мэдээллийн дэд бүтцийг сайжруулахын тулд энэ сүлжээг үүсгэн байгуулсан байна.
Мэдээлллийн улсын төвийн орлогч дарга Жан Сюэин онцлохдоо “Мэдээлэл, технологийн аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, нээлттэй, ил тод сүлжээг газарзүйн байршлаас үл хамааран тэгш хүртээх, цахим эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэхэд чиглэсэн үндэсний хэмжээний сүлжээний нээлтийг хийлээ” гэжээ.
5G сүлжээ, зүйлийн интернэт, хиймэл оюун ухаан, блокчэйнд суурилсан олон төрлийн бизнес моделийг эдийн засаг, нийгэм болон бусад салбарт нэвтрүүлэх нь газар нутгийн хэмжээ том, хүн ам олонтой Хятадын хувьд “ухаалаг хотууд”-ыг бий болгох, одоо тулгамдаж буй олон асуудлыг шийдэхэд чухал гарц болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Одоогийн байдлаар, уг сүлжээний бета хувилбарыг туршаад байгаа бөгөөд тэнд байршуулсан бүх агуулга, холбоос, аппликэшн, үйлчилгээ нь 2020 оны гуравдугаар сар хүртэл үнэ төлбөргүй байх юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр