CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын хэрэглээний үнийн индекс гурван хувиар өсчээ

10-16-2019 10:10

 Өчигдөр буюу энэ сарын 15-нд Хятадын Үндэсний статистикийн хороо мэдээллээ танилцууллаа. Тус мэдээллээр өнгөрсөн есдүгээр сард Хятадын хэрэглээний үнийн индекс буюу CPI 2018 оны мөн үеэс гурван хувиар өссөн байна.  Энэ нь гахайн махны үнэ 50 хувиар нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Түүнчлэн энэ оны I-IX сарын дундаж үзүүлэлтээр хэрэглээний үнийн индекс өнгөрсөн жилтэй харьцуулахад 2.5 хувиар өсчээ.
Сонирхуулахад, хэрэглээний үнийн индекс нь тухайн эдийн засгийн дундаж хэрэглэгчийн худалдан авсан өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийг харүүлдаг үзүүлэлт юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ