CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Тата Тунгагийн музейд 20,000 ном бэлэглэв

10-16-2019 11:02

Өвөр Монголын их сургуулийн багш, доктор профессор Б.Гэрэлт, Б.Сүхээ Тунляо хотын Найман хошуунд өнөөдөр нээлтээ хийсэн Тата Тунгагийн бичиг соёлын музейн нээлтийн үеэр монгол, хятад, япон, солонгос, орос, манж, түвд, кирилл бичгээрх 20 мянган ном хандивлалаа.
Бэлгийн номон дотор Бөххишигийн эрхлэн гаргаж байсан “Улаан бар” сэтгүүлийн гэрэл зургийн антологиуд болон “Улаан бар” сэтгүүлийн эмхэтгэл хийгээд судалгааны ботиос 400 ширхэг байгаа нь онцгой үнэ цэнэтэй бүтээл юм. Тус музейн нээлтэд зориулан хийсэн Монгол хэл соёлын эрдэм шинжилгээний хуралд ӨМБИС-ийн багш, доктор профессор Бүрэнбат, ӨМИС-ийн багш, доктор профессор Гарьд тэргүүтэй Өвөр монголын эрдэмтэн судлаачид, Бээжингийн монгол хэлт байгууллагын төлөөллүүд оролцлоо.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ жил Өвөр Монголд айлчлахдаа "Үндэстний цөөнхийн соёлыг хамгаалах, өвлүүлэхэд анхаарах шаардлагатай байна" гэдгийг онцолж, "Бид эртний монгол номын цуглуулга, зохион байгуулалт, хамгаалалтад тавигдах шаардлагыг бэхжүүлэх ёстой" гэж тэмдэглэсний дагуу холбогдох байгууллагуудаас хийж хэрэгжүүлж байгаа ажлын нэг нь энэ юм.

 

 

 

 

 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр